Тендерийн урилга »

2011-01-11

Огноо : 2011.01.07

Тендер шалгаруулалтын нэр: Автомашин нийлүүлэх  

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-07/01/2011

“Эрдэнэс МГЛ ХХК” эрх бүхий тендерт оролцогчдоос орон нутаг дахь салбарын ажлын хэрэгцээнд зориулан “хүн тээвэрлэх зориулалттай автобус болон хүнс тээвэрлэх зориулалттай чингэлэгтэй автомашин” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт санал болгосон үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 02 сарын 07ны өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 02 сарын 07-ны өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: “Эрдэнэс МГЛ” ХХК

Дипломатын 95 дугаар байр, 37 тоот,

Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо,

Улаанбаатар хот, Монгол улс

Утас:70110735, 70110625

Факс:70110725

Е-mail: info@erdenesmgl.mn

Харилцах ажилтан: Л.Болд

Утас: 99082732

e-mail:bold@erdenesmgl.mn


Bookmark and Share